Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын Сингапурын айлчлал Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр санамж бичгийг үзэглэлээ. Тодруулбал, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулсан юм. Мөн Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга С.Очир-Эрдэнэ Сингапурын “Си Пи Жи Интернэшл” ХХК-ийн … Continue reading Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын Сингапурын айлчлал Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байлаа